Сайн байна уу

Сайн байна уу, уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. EYS STYLE компаны Пүрэвдондов байна.

Би EYS компанид анх 2018 оны 12 сараас эхлэн ажиллаж байгаа ба ажиллаж эхэлсэнээс хойшхи анхны блогоо бичиж байна. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа болон компанийхаа талаар товч бичихээр шийдлээ.

EYS нь Enjoy Your Music гэдэг үгийн товчлол бөгөөд хөгжмийн боловсрол болон хөгжмийн зэмсэгийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг Японд байршилтай байгууллага юм. Бид уран бүтээлчдэд зориулсан блокчэйн технологи дээр суурилсан цогц платформ систем хөгжүүлж байгаа ба энэ ажлын хүрээнд эхний ээлжилд 3 дэд систем гаргаад байна. Үүнд зохиогчийн эрхийг бүртгэх Блокчэйн API төсөл, хөгжүүлэгчдийн аппликэйшн бүртгэх вэб, хөгжмийн зохиогчийн эрх бүртгүүлэх вэб орно. Блокчэйн API болон хөгжүүлэгчдийн вэб нь бусад бизнес болон хөгжүүлэгчдэд чиглэсэн бол хөгжмийн вэб нь энгийн хэрэглэгч, уран бүтээлчдэд чиглэсэн бүтээгдэхүүн юм.

Манай API дээр аль ч төрлийн зохиогчийн эрхийг хадгалж болох ба энэ нь Ethereum-ийн сүлжээнд хадгалагдан баталгааждаг. Хөгжим сонирхогчийн вэб нь хөгжмийн зохиогчийн эрх авах, бусдад шилжүүлэх, хоорондоо хуваалцдаг вэб юм.

Миний хувьд хөгжим сонирхогчдийн вэб дээр голчилж ажилласан бөгөөд урьд нь байсан системийг рефактор хийн API-тай холбох, слейнт талын технологийг шинэчлэх тал дээр ажилласан.

Бид AWS ecosystem, Ethereum platform зэрэг технологиуд ашигладаг ба шинэ дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Цаашид хиймэл оюуныг ашиглан хөгжим сонирхогчдийн вэбийг илүү ухаалаг болгон хөгжмийн микс, засвар зэргийг хийдэг болгохоор ажиллаж байна.

Хүндэтгэсэн,

Пүрэвдондов

早崎 翔大

Share

facebook twitter