Блокчэйнийн боломжийн тухай.

EYS-Mongolia-ийн Лхагвасүрэн байна.

Өнөөдөр 6 сарын 22. Сүүлийн үед нилээн дулаарч, халуун байна. Өдөр 30 градус давж халж байна.

Хэд хоногийн өмнө бороо их орж, орон даяар үерлэж, зарим газруудаар зам эвдэрч олон газруудаар хохирол ихтэй байгаа мэдээ их гарч байна.

Хүүхдүүд амраад, айлууд лагерьтаа гарцгааж байна.

Манай EYS-Mongolia -ийн залуус саяхан inspiart.eys-style.com үйлчилгээг хөгжүүлж дууссан. Энэ төсөлд блокчэйн технологийг ашиглаж, оюуны өмчийн баталгааг, копидохгүй байх, өмчийн хуваарилалтыг хийж чадсанаараа онцлог төсөл байлаа.  Блокчэйн технологийг зөвхөн койн зэрэг бүтээгдэхүүн биш маш олон хэрэглээ байгааг энэ төсөл харуулж чадлаа.

Блокчейнийн технологийг бүх төрлийн бүртгэлийн үйлчилгээнүүд тухайлбал иргэний, хөрөнгийн бүртгэлүүдэд, цаашилбал сонгуулийг цахим хэлбэрээр хийх зэрэг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжуудыг ашигламаар санагддаг. EYS-Mongolia дээр хуримтлагдаж байгаа блокчэйнийн хөгжүүлэлтийн туршлагыг ашиглаад цаашид Монголдоо болон гадаад орноос ICO болон бусад блокчейнийн ажлууд, төглүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаа нь нэн баярлууштай хэрэг гэж бодогдож байна.

アバター画像
Garvaa J.Lkhagvasuren
Жазагийн Лхагвасүрэн. 1992 онд 10 жилээ 1-р сургуульд төгсөж, МУИС-ийн Электроникийн ангид элссэн. 2002 онд Япон Улсын засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуулийн инженерийн факультетэд мэдээллийн техногийн мэргэжлээр бакалавр, магистр дүүргэсэн. Nomura Research Institute компанид системийн инженерээр 3 жил ажилласны дараа 2005 онд Монгол Улсдаа эргэн ирж, Ёкозунанэт компанийг байгуулж ажиллаж байна. Удирдлагын академийн бизнесийн менежментийн магистр. Одоо EYS-Mongolia компанид хиймэл оюун, блокчейнийн чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байна.

Share

facebook twitter