EYS Улаанбаатар оффисийн эргэн тойронд

Сайн байцгаана уу, EYS-ийн Гантулга байна. 2018 оны 12-р сараас EYS-д програм зохиогч гэрээт ажилтнаар орж, дотоод бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Энэ жил Улаанбаатарт хавар урт байлаа. Салхитай сэрүүн өдрүүд саяхнаас дуусаж, одоо л зуны дулаан цаг ирж байна. Бороо хур сайн орсон болохоор сайхан зун болох шинжтэй.


[Ойролцоох Шангри-Ла зочид буудлын Наадам рестораны террасаас]

Манай залуус өнгөрсөн сард дижитал/тоон хөгжмийн бүтээгдэхүүнийг блокчэйнд хадгалж зохиогчийн эрхийг баталгаажуулдаг бүтээгдэхүүний эхний хувилбарыг хөгжүүлж дуусаад, одоо нэмэлт сайжруулалт болон бусад санал юу гэж ирэх нь үү гээд хүлээцгээж байна.

Миний хувьд Node.js болон TypeScript-ийн хамгийн зөв сайн програм хөгжүүлэх техник гэсэн веб нийтлэл, блог, номнууд л нэлээн ухаж байна. TypeScript ашигласнаар багийн хөгжүүлэлтэд алдаа гарах магадлалыг багасгадаг, объект хандалтат програмчлалын онцлогуудтай учраас цэвэр ойлгомжтой бичих боломжтой, мөн над шиг java буюу объект хандалтат програмчлалын хэлээр сууриа тавиад нэлээн явчихсан хүнд арай л ойр мэдрэмж төрдөг гэх мэт давуу талтай юм байна. JavaScript-ээр яаж ч бичсэн код заваан болдог гээгүйг энд бас дурдах хэрэгтэй болов уу. Гэхдээ бас мэдээж сул тал байна аа, шууд ашиглаж чадахуйц хэмжээнд сурна, эзэмшинэ, best practice буюу хамгийн сайн туршлагын олж ойлгож түүнийгээ ажилдаа ашиглана гэдэг шинэ даваатай нүүр тулж явна.

Улаанбаатар хотын бизнес төв улам өргөжиж, манай оффис аль хэдийн түүний нэг хэсэг болжээ. Жишээ нь, замын эсрэг талд MPM гээд том оффис нээгдсэн ба тэнд Мобиком компанийн төв оффис, АНУ-ын Мянганы сорилтын сан зэрэг газрууд нүүж ирж байгаа юм байна. Мобиком ны Монголын хамгийн олон хэрэглэгчтэй 2 үүрэн операторын нэг. 10 жилийн өмнө лав хамгийн том нь байсан, одоо Юнител Мобиком хоёрын аль нь яг хамгийн том нь вэ гэдгийг найдвартай мэдэхгүй байгаа учир ийн бичлээ. АНУ-н Мянганы сорилтын сан гэх “том” газрыг тайлбарлах нь илүүц биз ээ. Бас манай оффисийн доод давхарт маш их эрчээ авч байгаа CU сүлжээ – Японоор бол комбини гэгддэг сүлжээ дэлгүүр нээгдэж байгаа юм байна. Гэтэл энэ сүлжээний төв оффис нь бидэнтэй нэг байшинд дээд давхарт байдаг аж.

Ажил болон оффисийн ойр тойрны тухай товчхон нийтллээ үүгээр төгсөе дөө.

Хүндэтгэсэн,
Гантулга

早崎 翔大

Share

facebook twitter